
Энэ
явдал 2001 онд болсон юм. 2001 оны нэгдүгээр сарын 14-нд АНУ-ын шинэ
ерөнхийлөгч Жорж Бушийн (бага) тангараг өргөх ёслол боллоо. Энэ ёслолын
үеэр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ажиллагааны албан ёсны хөтөлбөрт огт
урьдчилан төлөвлөөгүй гэнэтийн үзэгдэл болсон гэж хэвлэл мэдээллийн
олон алба мэдээлж, сонинууд бичиж, телевизор үзүүлж байв. Тэр нь бидний
хөндөж буй "Үл үзэгдэхүйн шид" юм.
АНУ-ын
шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жорж Буш тангараг өргөх ёслол төлөвлөсөн
хөтөлбөр, дэгийн дагуу ид дундаа явагдаж байх цагт Ерөнхийлөгчөөс
арваад алхам зайд нэгэн биерхэг лагс эр гэнэт гарч ирэн түүн лүгээ
шийдмэг алхан очиж гар сунгаж мэндчилж хэдэн үг солиж хоорондоо нэгэн
жижигхэн зоос юм уу энгэрийн тэмдэг бололтой зүйлийг Ерөнхийлөгчид
үзүүлэн ихэд хичээнгүйлэн тайлбарлан гардуулж буйг үзүүллээ.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хөтөлбөрт энэ үйл явдал огт
тусгагдаагүй бөгөөд энэ хүн хэн гэгч хаанаас гэнэт гарч ирж түүнтэй гар
барин мэндэлж, элдэв зүйлийг гардуулсан нь ойлгомжгүй байгаа гэж
мэдээллэв. Түүнийг зохих албадын хүмүүс саатуулан шалгахад тэрбээр
Америкт янз бүрээрээ байдал шашны нэгэн нийгэмлэг /сект/-ийн тэргүүн
гэгдэх бөгөөд өөрөө хүслээрээ үл үзэгдэх чадвартай болж чаддаг хэмээн
танилцуулсан гэнэ. Тэр хүн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг
сонирхон үзэх хүмүүсийн байрласан индэрт зогсох тасалбартай чухамдаа
засмал замын нөгөө талд тусгайлан зассан олон эгнээт зогсоолын дунд
байх ёстой атал хэрхэн гудамж замыг хөндлөн гарч тэр олон харуул,
хамгаалалт, тусгай албад, цагдаа, бие хамгаалагч нарын хаагуур нэвтрэн,
телевизийн дуранд өртөхөөсөө өмнө хэдий хэр зайд явж, Ерөнхийлөгчийн
дэргэд хүрч, гар барин уулзаж, мэндлэн өөрийн эдээ гардуулсан нь
тодорхойгүй ажээ.
Телевизийнхэн тайлбарлахдаа хэрэв энэ дуранд өртөж бичлэгт ороогүй бол ээлжит их
цууралт нэгэн биз хэмээн тоомсорлолгүй өнгөрч болох зүйл боловч энэ
удаа түүний õýðõýí "зүггүйтэж буйг" дүрс бичлэгт маш тодорхой буулгаж
авсан нь уг үйл явдлыг маргаангүй гэрчлэх баримт болохын дээр хэрэв
тийм үл үзэгдэх хүн байдаг нь нотлогдож гэмээ нь
Ерөнхийлөгчийн хамгаалалт, аюулгүй байдлын албадын ажиллагаа ердийн
харуул, цагдаа, урьдчилан сэргийлэлт, төлөвлөлт гэх мэт "эгэл" зүйлээр
хангагдахгүйд хүрэх болно гэж мэдээллээ.
|