Sunday, 2025-06-15, 5:30 PM
My site MainRegistrationLogin
Welcome Guest | RSS
Site menu
Statistics

Total online: 3
Guests: 3
Users: 0
Section categories
MNai Hamtlagiih [1]
Our poll
Rate my site

Архив
Үр дүн
Бүх санал: 13
Login form
  
Main » 2010 » January » 24 » ”Улаанбаатар” гэж нэрлэсэн түүх
3:10 PM
”Улаанбаатар” гэж нэрлэсэн түүх
”Улаанбаатар” гэж нэрлэсэн түүх
1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурлаар нийслэл хүрээний нэрийг өөрчлөх асуудал яригдаж эхэлжээ.
Олон хүн санал гаргасны дотор Коминтерны Рыскулов, Васильев, нар монголчууд олон баатартай тэр нь улааны баатрууд болох ёстой, иймд Улаанбаатар гэдэг нэр өгье гэснээр батлагдсан гэж 1956 онд хэвлэгдсэн нэгэн баримтад дурьджээ. Монгол улсын анхдугаар их хурлын дэлгэрэнгүй протоколд тэмдэглэснээр Улаанбаатар хот нэрийг тус их хурлыг 29 хоног даргалсан МАХН-ын төв хорооны орлогч дарга Наваандоржийн Жадамбаа өгчээ. Хурлын 26 дахь өдөр Нийслэл хүрээний нэрийг өөрчлөх асуудал хэлэлцэхэд, төлөөлөгчид олон санал гаргасан байна. Тухайлбал: Баатарвангийн хошууны мэйрин Дамдинсүрэн "Монголын Бээжин "гэж нэрлэе” гэсэн байхад Богдхан уулын аймгийн Бавуу "Ар бээжин гэвэл зохилтой” гэжээ. Мөн Ханхөгшин уулын хошууны Дуламдорж "Их хүрээ”, Хүрээ маралын уулын хошууны занги Гиваа "баатар хот” гэх зэргээр санал гаргасны эцэст хурлын дарга Жадамбаа Ерөнхий сайд Б.Цэрэндоржтой зөвлөлдсөний эцэст Улаанбаатар гэж нийслэл хотоо нэрлэе гэхэд хурлын төлөөлөгчид босож алга ташснаар батлагдсан түүхтэй юм байна. Тус хуралд хотын амьдралтай холбоотой маш олон сонирхолтой асуудал гарсан байдаг.

Монгол улсын нэр, туг сүлдний өнгө ямар байх, одоо нийслэл хүрээнд гадаадын ямар ямар улсын хичнээн хүн оршин сууж байна, тэднийг цаашдаа яах, Хүрээ хийдээр хэсдэг янхан хүүхнүүд, завхай баньд нарыг цэгцлэх, хүрээний золбин нохдыг устгах, Ярганы газрыг холдуулахгүй бол өвчин тахал гарч мэдэх нь, Өргөл барьц авдаг лам нарыг яах бэ, хүрээнд түр ирэгсдээс татвар авах уу, хур хогийг яаж цэвэрлэх вэ, Богд хан уулын хамгаалалтыг 15-ны цагдаа нар дийлэхгүй байна гэх зэргээр 210 асуулт хариулт гарчээ. Хурлын гол сэдэв анхдугаар Үндсэн хуулийг батлах асуудлаас гадна өөр нэг сонирхотой зүйл нь Улсын их хурлаас сонгогдох Улсын бага хурлын гишүүд түүний дотор УБХ-ын даргаар хэнийг тавих асуудал маш өрнөлттэй болж таван өдрийг өнгөрөөжээ.

Тус хуралд Ардын намын анхны долоогоос нэг нь ч төлөөлөгчөөр сонгогдоогүй нь хачирхалтай. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авч үзвэл бичиг үсэг үл мэдэгч 7, лам 3, тайж 6, түшмэл 5, бусад нь ард бөгөөд хасаг 3 , ганц эмэгтэй нь их Нацагдоржийн гэргий таван улсын хэлтэй, МАХН-ын төв хорооны бүсгүйчүүдийн хэлтсийн дарга Д.Пагмадулам байжээ. УБХ-ын гишүүдийг сонгоход анги намын үүднээс нилээд маргаан гарчээ. Бага хурлын даргыг сонгоход Коминтерний төлөөлөгч ард гаралтай хөдөөний хүн сонго, тэгэхдээ бичиг үсэг, удирдан зохион байгуулах чадвартай хүн байх ёстой гэсэн тулгалт хийжээ. Тэр үед ийм хүн олох нь өвсөн дотроос зүү эрэхтэй адил байж. Ингээд хурлын дарга Жадамбаа ерөнхий сайд Цэрэндоржтой зөвлөлдсөний эцэст тус хуралд 16 удаа босож санал шүүмжлэл тавьсан Арвайхээрийн хошууны Пэлжидийн Гэндэнг сонгоё гэж Рыскуловтой тохиролцжээ.

Гэндэнг сонгох болоход Арвайхээрийн хошууны төлөөлөгчид босож "Энэ нөхөр Гэндэн бол хазгар доголон, тэгээд чөдөр ногт гүйлгэж байсан хулгайч шүү дээ” гэж эсэргүүцэл үзүүлжээ. Үүнд Б.Цэрэндорж хариулахдаа "Төрийн ажлыг хөлөөрөө хийхгүй толгойгоороо хийнэ, тэгээд ч Гэндэнг ийм том ажилд тавибал хулгай хийгээд явах зав чөлөө гарахгүй” гэснээр П.Гэндэнг УБХ-ын даргаар тавьсан нь алдаагүй байжээ.

Та манай энэхүү мэдээг авах гэж байгаа бол доорх кодуудыг хуулна уу
Views: 784 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *:
Search
Calendar
«  January 2010  »
Su Mo Tu We Th Fr Sa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Entries archive
Site friends
  • Create your own site
  • End zar Bairluulna holboo barih bool chineemgl@yahoo.com luu handanuuFree web hostinguCoz