Sunday, 2025-06-15, 4:58 PM
My site MainRegistrationLogin
Welcome Guest | RSS
Site menu
Statistics

Total online: 4
Guests: 4
Users: 0
Section categories
MNai Hamtlagiih [1]
Our poll
Rate my site

Архив
Үр дүн
Бүх санал: 13
Login form
  
Main » 2009 » December » 1 » Италийн алдарт пиза цамхаг
1:24 PM
Италийн алдарт пиза цамхаг


"Ганхан унаж байгаа ч хэзээ ч газар ойчихгvй." гэж италийн оюутнуудын олон vе дуулан баяссаар ирсэн билээ. Пиза хот дахь Гайхамшгийн талбай дахь алдарт цамхаг найман зуу гаруй жил ганхаж байгаа ч хажуулдан унахгvй єнєєг хvрчээ. Хотын оршин суугчид энэ цамхагийг "удтал хараа булаасан гайхамшиг" гэж бахадна.

"Ганхан унаж байгаа ч хэзээ ч газар ойчихгvй." гэж италийн оюутнуудын олон vе дуулан баяссаар ирсэн билээ. Пиза хот дахь Гайхамшгийн талбай дахь алдарт цамхаг найман зуу гаруй жил ганхаж байгаа ч хажуулдан унахгvй єнєєг хvрчээ. Хотын оршин суугчид энэ цамхагийг "удтал хараа булаасан гайхамшиг" гэж бахадна.

 

Гайхамшгийн талбай дахь уран барилгын цогцолбор нь одоо Доумо (италиар "сум" гэсэн утгыг илэрхийлнэ), Баптистерий ("Загалмайлах ёслолын байшин"), Кампанилла ("Хонхны байр"), Кампо-Санто хэмээх битvv оршуулгын газар гэсэн дєрвєн барилгаас бvрдэнэ. ХП зууны сvvлч-ХШ зууны эхээр Палестиний Голгофа уулнаас хєрс шороо зориуд тээвэрлэн авчирч энэхvv оршуулгын газрыг барьсан ба гот дэгийн нуман хаалганы хавтас дээр нь Там, Аймшгийн шvvхийг сийлсэн байна.

Доумо сvмийг 1063 онд нэрт уран барилгач Бускетто, Райнольдо нарын тєслєєр 55 жилийн хугацаанд барьж босгосон бол Загалмайлах ёслолын байшинг 120 жил барьжээ. Ромын дэгээр барьж эхэлсэн дугуй гантиган байшинг гот дэгээр дуусгажээ. Сvмийн дотор байх индрийг Есус Христос бурхны амьдралын гол vйл явдлыг харуулсан товгор дvрсvvд сийлж чимсэн байна.

Уран барилгач Бенанногийн тєслєєр барьсан гэгдэх Кампалла ("Хонхны байр") байшин баригдаж дууссан хугацаагаараа дэлхийд дээд амжилт тогтоосон юм. Уг нь бол Гайхамшгийн талбай дахь цогцолборыг Бускетто, Райнольдо хоёр зохиосон, Бонанно захиалагч нь байсан бололтой.

1173 юм уу 1174 онд Бонанногийн удирдлагаар Пиза хотод сvмийн дэргэд ер бусын намтар тvvхтэй Хонхны байрыг босгох ажил эхэлжээ. Барилгын ажлыг удирдан хариуцаж байсан даамал нийтдээ 11 метр єндєр нэгдvгээр давхар, баганат хоёр цагирагийг барьсны дараа Хонхны байр нь босоо тэнхлэгээс 4 сантиметр зєрснийг нь мэдмэгц, бvх ажлыг зогсоож ирэх шийтгэлээс эмээж хотоос зугтан алга болжээ. Зєєлєн хєрсийг урьдчилан тооцоолж анхааралдаа аваагvй уран барилгачдад хотын удирдлага дургvйцэж тvvнийг хєєн явуулсан гэж тvvхчид бас бичдэг юм.

 


Тэр vйл явдлаас хойш Хонхны байрны барилгын ажил хэд хэдэн удаа сэргэсэн ч тухай бvр ямар нэгэн шалтгаанаар зогсож байлаа. 1233 он гэхэд дєнгєж дєрвєн давхар нь баригдсан байв. Анх барьж эхэлснээс зуу гаруй жилийн дараа Хонхны байрыг vргэлжлvvлэн барих зоригтой уран барилгач сая тодорчээ. Уран барилгач Жованни ди Симони 1275 онд Хонхны байрыг цааш vргэлжлvvлэн барих ажлыг эхлэх vед цамхагийн босоо тэнхлэгийн зєрvv бvр 50 сантиметр болсон байв. Уран барилгач маань цамхагийн налуу байдлыг євєрмєц онцлог нь болгон хувиргахаар зорьж математикийн маш нарийн тооцоо хийж ажилласнаар цамхагийг таван давхраар нэмж чаджээ.

Босоо тэнхлэгийн зєрvv 92 сантиметр болсон vед 1350 онд уран барилгач Томазо ди Андреа дахин нэг давхар нэмж цамхагийн наймдугаар давхарт Хонхны байр барьж хvрэл хонхнууд байрлуулжээ. Цамхагийг барих ажил ийнхvv 164 жилийн дараа сая нэг дуусчээ. Гэхдээ дєрвєн давхар дутуу, дээвэргvй болжээ. Уран барилгачид нийтдээ 98 метр єндєр, нэгдvгээр давхар нь бусад давхраасаа илvv єндєр, дараагийн арван давхар нь тагттай, 12 дугаар давхарт нь Хонхны байр, дээвэртэй байхаар уг нь тєлєвлєсєн ажээ.

Цамхагийг зориуд налуу байхаар тєслийг боловсруулсан гэдэг нь олон тооны судалгаа, шинжилгээгээр нотлогдохгvй байна. Цамхагийг нурж унахаас аврах оролдлого мєн олон удаа гарч байжээ. 1936 онд цамхагийн сууринд даралтаар шингэн бетон цутгаж бэхэлжээ. 1961 онд польшийн уран барилгач Р.Цебертовичийн тєслєєр хєрсний vйрмэг, доош аажимдаа сууж байгаа vеvvдийг нь цахилгаан даралтын аргаар дагтаршуулах оролдлого хийсэн байна. Гэвч цамхаг урьдын адил жилд 1 миллиметр хэмжээгээр налуу болдог хэвээр байна.

1964 оны 12 дугаар сард Пиза хотын ойролцоо цагт 60 километрийн хурдтай шуурга дэгдэж цамхагийн налуу нь 0,1 миллиметрээр нэмэгдэхэд Италийн олон нийтийн яам цамхаг нурж унаж магадгvй гэж маш их эмээж дэлхийн эрдэмтдэд хандаж цамхагийг налуу, гадаад тєрх байдлыг нь єєрчлєхгvй хэвээр нь байлгах болзол бvхий уралдаан зарлажээ.


"Цамхаг нурж ойчсон ч яахав, бид тvvний балгасыг хэдэн зуун жил зочид, жуулчдад бахархан vзvvлж байх болно, харин цамхагийг тэгш болгохыг хэрхэвч зєвшєєрєхгvй." гэж Пиза хотын оршин суугчид ярьцгаадаг юм.

Уралдаанд хэдэн зуун тєсєл ирсний дотор цамхагийн дэргэд нєгєє тал руу нь налсан цамхаг босгож хооронд нь гvvрээр холбох, цамхагийн дээрээс агаарын бємбєрцєг уяж тогтоох, цамхаг дотор гаднаас нь хvний нvдэнд харагдахааргvй хэлхээ тємєр зангидах гэх зэрэг олон сонирхолтой санаа сэдэмж байв.

Эрдэмтэд Пиза хотын цамхаг шиг унаж байгаа цамхаг дэлхийд нийтдээ гурван зуу орчим бий гэсэн тооцоо гаргажээ. Vvнд Туркийн Ак-Сарай дахь лалын шашны сvм, Австрийн Сан-Морица дахь унаж байгаа цамхаг, Саудын Араб улсын Жидда хот дахь лалын шашны сvм, Италийн Модена дахь хонхны байр, Шведийн Готланд хот дахь цамхаг, Испанийн Сарагос хот дахь цамхаг, Москва дахь Дєлгєєн Василийн сvм зэрэг олон "налуу" байшин багтаж байна. Гэхдээ тэдгээрийг нурж унахаас нь авран хамгаалах ямар ч аюул огт vгvй билээ.

Итали улсад налуу цамхаг барих явдал нэгэн vе єргєн дэлгэрч байсан удаатай. Тухайлбал єчvvхэн 12 хавтгай дєрвєлжин метр талбайд 98 метр єндєр, босоо тэнхлэгээс 1,2 метр зєрvvтэй налуу Азинелли цамхагийг барьжээ.

 

"Ганхмал" цамхагийг хамгаалах тvvх бvр эртний уламжлалтай ажээ. ХШ зууны vед францийн уран барилгач Виллэр де Онннекур "Хажуулдсан байшинг тулгуур ашиглан тэгшхэн болгож болно." гэж бичиж vлдээсэн байна. 1417-1420 онуудад Узбекийн Самарканд хотод одон оронч математикч Улугбек лалын шашны хоёр сvм байгуулсны нэг нь хорьдугаар зууны эхээр босоо тэнхлэгээсээ хоёр метр гажжээ. Тэр сvмийг 1918 онд тємєр олсоор бэхэлсэн ба 1932онд нутгийн уран барилгач М.Ф.Мауер нэг сvмийг нь сууринаас нь єргєж тємєр жаазанд тvр тогтоогоод тємєр бетон суурь цутгаж дараа нь буцаан тавьжээ. Нєгєє сvм нь бас налуу болж босоо тэнхлэгээсээ 1,5 метр гажихад 1965 онд уран барилгач Э.М.Генделийн тєслєєр домкрат ашиглан єргєж суусан талыг нь 418 миллиметр єндєрлєжээ.

Пиза хотын сvмийн босоо тэнхлэгийн зєрvv 5 метрээс давж 1965 онд ахмад хонхчин Энго Гиларди сvvлчийн удаа нийт 294 гишгvvрийг гvйцэн алхаж Хонхны байранд орсноос хойш тус хотын ганц ч иргэн цамхаг дотор ороогvй єдийг хvрчээ.

Єнєєдєр уул цамхагийг унаж ойчих тэр "тvvхэн" агшнийг хvлээж автомат цэнэглэгч дээр нь тавьсан зуу гаруй кино болон гэрэл зургийн тєхєєрємж єдєржин шєнєжин сахиж байна. Энэ цамхагийг аврах талаар шийдвэрлэг арга хэмжээ авахгvй бол уг цамхаг тавин жилийн хугацаанд тэнцвэрээ алдаж унана гэсэн тооцоо гарсан байна. Их Галилей тухайн цагтаа энэ цамхагийн тагт дээрээс биесийн чєлєєт хєдєлгєєний хуультай холбоотой туршилт хийж байсан ажээ.

 

 

Танин мэдэхvй » ... » Ертєнцийн гайхамшигуудНерли голын эрэг дээрх Покрова эх дагина сvм
Суздаль мужийн Нерли голын эрэг дээр найман зуу гаруй жилийн тэртээ босгосон Эх Дагина Покрова сvм єнєєдєр ч сvндэрлэсээр байна.
Зуны нарлаг сайхан єдєр нов ногоон нугын дунд орших сvмийн дvрс Клязьма нуурын усанд тусаж сэтгэл баясгадаг бол євлийн хvйтэн єдєр зах хязгааргvй цасан далайд уусан vл харагдана. Эргэн тойрны байгалийн сайхантай донжтой зохицуулсан энэхvv сvм нь хvний гараар бvтсэн биш чухамдаа тvvнтэй хамт мэндэлсэн юм шиг санагдана.

Зєвхєн орос оронд тэмдэглэдэг Покровын баярыг (Жил бvрийн аравдугаар сарын 1-ний єдєр тэмдэглэдэг ажээ.) ван Андрей Боголюбский санаачилжээ. Покров нь оросын ардтvмнийг хамгаалагч, ивээн тэтгэгч, итгэл найдвар, єршєєл энэрэл юм.

Покровын сvмийг Нерли голын адагт Клязьма нууранд цутгаланд байрлуулж Владимир-Суздалийн гол усан замын тєгсгєлийг билэгджээ. 1,5 километр зайтай орших Андрей вангийн шилтгээний цонх, дээвэр сvмийн дэргэдээс тод харагдана. Сvм барих газрыг ван биечлэн сонгосон ажээ. Клязьма нуураар явах усан хєлгvvд вангийн шилтгээн рvv эргэж сvмийн дэргэдvvр нь ёслол тєгєлдєр єнгєрнє. Уран барилгач сvмийн суурийг тавьсны дараа тvvн дээр бараг дєрвєн метр єндєр чулуун довжоо барьж шороогоор хучжээ. Ийнхvv чулуун хавтангаар єнгєлсєн хиймэл дов дээр сvмийг босгожээ.

Ван Андрей алсын Вышгород нутгаас хожим нь "Владимир"-ийн гэж алдаршсан хvvхдvvдээ тэвэрсэн византын хийцийн Эх Дагина бурхны цуутай хєргийг авчирч анх шилтгээндээ байрлуулжээ. Владимир хотын цэргvvд 1164 онд Болгар руу хийсэн аян дайны vед ялалт байгуулснаа, Эх Дагина Покрова ивээн харж vзлээ гэж билэгдэж тvvнийг улам ихээр бишрэн шvтэж болжээ. Чухамдаа ийм баярт тvvхэн vед Эх Дагина Покровад зориулсан сvм босгожээ.

 

Нерли голын эрэг дээрх Покрова сvм хvнд чулуун хавтангаар бариагvй юм шиг хєнгєхєн харагдах нь их сонин. Зохиомжийн, гоёлын чимэглэлийн бvх хэрэгслээр сvмийн барилга vзэмж тєгс болохыг илэрхийлэхийг эрмэлзжээ. Сvмийн уран барилгын хэмнэл нь бємбєгєр орой єєд татагдан шингэж буй Гэгээн Марияг магтсан мєргєлийн дууны аялгуутай адил бєлгєє.

Сvмийн нvvрэн талд байгаа шашны дуучны баримлыг дундад зууны vеийн дэгээр гурван бvрдлийн зарчмаар урлажээ. Нvvрэн талын дээд хэсгийн цонхнуудын дээгvvр эгнvvлэн байрлуулсан гэзэгтэй эмэгтэй хvний багуудаар Гэгээн Марияг шагшин дуулсан агуулгыг илэрхийлжээ. Иерусалим хот дахь Гэгээн София сvмд шvтлэгтэнгvvдийн хамт Эх Дагиныг магтан дуулж байсан Давид хааныг ван Андрей нэгэн удаа зvvдэлсэн учир шашны дуучны баримлыг Покрова сvм байрлуулсан ажээ.

Зєнч Давид хааны гvдгэр дvрсийг тойруулан шувуу, арслан, бvргэдийн толгойтой арслангийн биетэй амьтныг сийлсэн байна. Урд хоёр савраа зєрvvлэн дуг хийж байгаа байдалтай сийлсэн арслангийн дvрсvvд нь вангийн их эрх мэдэл болон сvмийн хамгаалагчдын билэг тэмдэг ажээ. Гэхдээ эдгээр гаршсан арслангууд нь хvнд захирагдсан гэм хоргvй амьтад гэсэн сэтгэгдэл тєрvvлнэ. Покрова сvмийн шатуудыг тухайн цагтаа чимж байсан дэл нь сэртийн боссон ирвэсvvд нь хожмоо Владимир нутгийн вангуудын билэг тэмдэг болон мєнхєрсєн юм. Нийтдээ бол сvмийн амьтдын дvрсvvд нь Бvтээлч тvvний Бvтээлийг магтан дуулж буй утгатай юм!

Нерли голын эрэг дээрх Покрова болон бусад сvмийн уран барилгад Владимир-Суздалийн уран гартнууд-сийлбэрчид уран барилгын зарим бvрдvvлэгч хэсгvvдийг нvдэнд зэрэг харагдах нэгдмэл цогц болгох анхны алхмуудаа хийж байжээ. Бvр тодруулбал сvмийн байшинг тойруулан ханын дээд хэсэгт нэгэн эгнээнд сийлсэн тойрон бvжиг бvжиглэж байгаа мэт бvсгvйчvvдийн уужуу тайвуун царай, арслангуудын зогдор нь боссон аймшигт царай, лууны монхор хоншоортой нvvр царай нь цугтаа нийлэхээрээ ертєнцийн нэгдлийг олон дvр тєрхєєр нь билэгдсэн байна.

 

Гайхамшиг, гоо сайхан зэрэгцэн ноёрхсон vлгэрийн шидэт манай дэлхийд аймшигт дvрсvvд айж эмээх биш харин сонирхон шохоорхох хvслийг єєрийн эрхгvй тєрvvлнэ. Сvм ертєнцийн vvслийн билэгдэл болж тvvнийг туурвисан уран бvтээлч энэхvv сvмд амьдралын бодит сайхныг дvрслэн гаргахыг эрмэлзжээ.

Товгор дvрсvvд нь тусдаа гоёл, тусдаа бурхны хєрєг биш чухамдаа сvмийн барилгаас урган гарч тэгсэн мєртєє тvvний бvхэл Цогцсын бvрэлдэхvvн хэсэг болжээ. Товгор дvрсvvдийг тэгш хэмтэй байрлуулсан нь ертєнц дэх зохицлын тусгал мэт ажээ. Тухайлбал сургаал айлдаж байгаа залуу зєнчийг амьтад, шувууд дуулгавартай хичээнгvйлэн сонсож байгаа бол шашны дуучны царай, бvсгvйчvvдийн царай, арслангийн нvvр vзэгчид рvv ширтэнэ, тэдэнд ямар нэгэн хєдєлгєєн, зохиомж алга ажээ.

"Бvх дэлхий ертєнц бурхныг бахдаач, баярлан хєєрч дуулцгаа бvжиглэцгээ! Бvх загас, далайн гvний амьтад, газрын амьтад, мєлхєгч амьтад, далавчит загаснууд Бурхныг бахдан бишрээч Амьсгаалдаг бvхэн Бурхныг бишрэн шvт!" гэсэн гайхамшигт vгvvдийг "чулуун ноот"-ны аялгуунд оруулмаар санагдана.


Views: 601 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *:
Search
Calendar
«  December 2009  »
Su Mo Tu We Th Fr Sa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Entries archive
Site friends
  • Create your own site
  • End zar Bairluulna holboo barih bool chineemgl@yahoo.com luu handanuuFree web hostinguCoz