
Агуу их спорттой хамт нэр алдар нь үргэлж дуурсагдаж байдаг дэлхийн номер брэнд Adidas-г 1920 онд Германы иргэд Adolf Dassler, Rudolf
Dassler гэсэн ах дүү хоёр өөрсдийн анхны гутлын үйлдвэрийг гэртээ
байгуулж, өөрийн гар аргын үйлвэрлэлээ явуулж эхэлсэн түүхтэй.
Агуу их спорттой хамт нэр алдар нь үргэлж дуурсагдаж байдаг дэлхийн номер брэнд Adidas-г 1920 онд Германы иргэд Adolf Dassler, Rudolf
Dassler гэсэн ах дүү хоёр өөрсдийн анхны гутлын үйлдвэрийг гэртээ
байгуулж, өөрийн гар аргын үйлвэрлэлээ явуулж эхэлсэн түүхтэй. Энэ
хоёр ах дүү нь 1948 оныг хүртэл хамтдаа ажиллаж байгаад санаа бодлын
зөрчилтэй байдлаас үүдэн Adolf Dassler Adidas-ийн үйл ажиллагааг
хариуцаж байхад Rudolf Dassler Puma-ийн үйл ажиллагаагааг эхлүүлэн
салсан юм.. Adolf Dassler нь 1900 онд Германы Herzogenaurach-т төрсөн.
Тэрээр анх спортын төрлүүдэд тусгайлан зориулсан, нарийн технологитой
гутал үйлдвэрлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байсан бөгөөд энэ нь
тусгай технологи бүхий спортын цогц хувцас хийх амжилтанд хүргэсэн юм.
Тэрээр гаргасан бүтээгдэхүүнээрээ шууд амжилтад хүрээгүй нь хэнд
ойлгомжтой. Уйгагүй хөдөлмөрлөлт, өөрийн бүтээгдэхүүний алдаа бүрийг
шинэчлэн сайжруулахад анхаарлаа хандуулж, шинэ ололт амжилт бүрээ улам
сайжруулахад бүхий бодлого оюунаа дайчлан ажилласаар 1925 онд спортын
хэрэгслийн анхны патентаа гарган спорт гуталны дэлхийн тэргүүлэгч гэх
байр суурийг итгэл төгс хадгалагч том компани мэндэлсэн түүхтэй.Цаашлан
1949 онд Герман дахь дайны дараахи хүнд хэцүү, эдийн засгийн хямралын
үед "adidas" нэртэй өөрийн брэнд нэрийг бий болгосон байна.
"Adi" түүний нэрний эхний үе "Das" нь нэрнийх нь 2 дох үе бөгөөд
компаний болон өөрийн брэнд нэрийг ийнхүү нэрлэжээ. Өнөөдөр Adidas нь
мэргэжлийн, өдөр тутмын, загварын гэсэн гурван төрлөөр хувцас
үйлдвэрлэж байна. Мэргэжлийн спортын бүтээгдэхүүнүүд нь сагс,
хөлбөмбөг, гүйлт, теннис, бэлтгэл, гольф, гадна талбайн болон заалны
спортын гэж төрөлждөг бөгөөд тэдгээрт зориулсан хувцас хэрэглэлүүд нь
өөр өөрийн спортын онцлогт төгс зохицхуйц дэвшилтэт нарийн технологийг
агуулдаг. Энэ чанар нь Adidas-ийн спортын ертөнцөд гаргаж буй амжилтын
гол үндэс юм. Адидас яаж ийм өндөрлөгт хүрээд зогсохгүй байнгын
тэргүүлэгч байж чаддаг вэ? Nike Puma гээд маш хүчтэй өрсөлдөгчид зүгээр
суугаагүй шүү дээ гэж хүмүүс асуух байх. Харин хариулт нь тун энгийн
бөгөөд Адидас хэрэглэгчдээ сонсож, яг тэдний хүссэн бүтээгдэхүүн сэтгэл
ханамжийг үйлдвэрлэдэгт байгаа юм. Үүнд чанар, технологийг байнга
анхаарахаас гадна Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Хятадаас өөр
дэлхийн аль ч улсад борлуулахгүй байх зэрэг хэрэглэгчдийн хүсэлтийг
хангаж байдагт нууц нь оршиж байгаа юм. Adidas брэнд нь " Impossible is
nothing" буюу "Бүтэшгүй зүйл гэж байхгүй" гэсэн уриан дор дэлхийн
спортын дээд амжилтыг эвдсээр байна. Adidas групп нь Adidasis, Reebok,
Rock port, Taylormade гэсэн дөрвөн брэндийг өөртөө багтаадаг
брэндүүдийн хаан брэнд юм
|